Тэмцээний дүрэм

1. Тэмцээний тухай "Харуул занги" цахим аюулгүй байдлын тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. Энэхүү тэмцээн нь хууль, ёс зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх, олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ. Уг тэмцээнийг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдөр ес дэхь удаагийн тэмцээнийг зохион байгуулахаар товлоод байна.

2. Тэмцээний үе шат агуулга "Харуул занги 2021" тэмцээн нийт 2 үе шаттай байх ба эхний үе интернет орчинд /онлайнаар/, хоёрдугаар үе бодит орчинд /онсайт хэлбэрээр/ зохион байгуулагдана.

Тэмцээний 1 дүгээр үе: Энэ үе нь онлайнаар явагдах ба 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 10:30 цагт эхэлж онлайн орчинд үргэлжилнэ. Эхний үеэс 10 (+2) баг шалгарч хоёрдугаар шатанд өрсөлдөнө.

2021 онд Харуул занги U18 зохиогдохгүй. Хэрвээ багийн бүх гишүүд 18 нас хүрээгүй бол тухайн багийг U18 баг гэж үзнэ. U18 баг нь 11-20 дугаар байранд шалгарсан бол, эдгээрээс эхний хоёр U18 багийг нийт 10 баг дээр нэмж дараагийн шатанд шалгаруулна.

Тэмцээний 2 дугаар үе: Энэ үе нь 2020 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цагт эхлэх ба нэгдүгээр үеэс шалгарсан 10 (+2) баг оролцоно. Энэ жилийн тэмцээний хоёрдугаар үе нь Халдах/Хамгаалах (Attack/Defense) CTF төрлөөр зохиогдох болохыг анхаарна уу.

  1. DOS & DDOS ийн төрлийн халдлага багууд-руу болон gameserver-лүү хийхийг хориглоно.
  2. Багууд эсрэг багуудын сервер лүү амжилттай орсон үед зориудаар file - уудыг устгах болон серверийг буруу ажиллуулахаар өөрчлөлт хийх хориотой!.  3. GameServer лүү чиглэсэн ямар ч төрлийн халдлага хийх хориотой!
  1. Ямар нэгэн network traffic tool ашиглахийг зөвшөөрнө
  2. URI bruteforcing tool ашиглах ямар ч шаардлага байхгүй ч зөвшөөрнө.
  3. Багууд эсрэг багийн сервер-лүү амжилттай нэвтэрсэн бол серверийн ажиллагааг гажигдуулахгүйгээр өөрсдийн багтаа зориулан custom exploit,backdoor etc үүсгэхийг зөвшөөрнө.

3. Тэмцээний хамрах хүрээ Уг тэмцээнд нас, хүйс үл харгалзан, цахим аюулгүй байдал сонирхон судлагч хэн бүхэн оролцох боломжтой ба бүрэн үнэ төлбөргүй явагдана.

4. Ерөнхий шаардлага нөхцөл

5. Багт тавигдах шаардлага

6. Хориглох зүйлс

7. Бусад

8. Асуулт, маргаан, залруулга