Contest Rules for Foreign Participants
-
General Requirements:
- Participants must belong to a team.
- Teams can have up to 3 members.
- Registration is required with player names, email addresses, and country.
- Participation is free.
-
Event Schedule:
- The contest starts at 12:00 PM (UTC+8) on September 13, 2024, and ends at 6:00 PM.
-
Contest Guidelines:
- Tasks and scores will be displayed through a web interface.
- If you find any bugs or issues, report them to the judges.
- The team with the highest score will advance to the final round.
-
Prohibited Actions:
- No illegal, unethical actions, or system/network attacks.
- Do not modify network settings or tamper with the contest system.
- Sharing flags or solutions is strictly prohibited.
- External assistance is not allowed during the contest.
-
Technical Requirements:
- Participants must use their own laptops.
- Ensure a stable internet connection.
-
Support:
- For any issues, contact the organizers via the chat on the contest website.
-
Judging and Scoring:
- Judges have the final say on all disputes.
- Dynamic scoring will be used, with hints provided for unsolved tasks.
“ХАРУУЛ ЗАНГИ-2024” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
2024.08.28
Улаанбаатар хот
Тэмцээний дүрэм
-
Ерөнхий шаардлага нөхцөл
- Оролцогч нь аль нэг багт заавал харьяалагдана.
- 2, 3-р шатанд тэнцэгсэд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай оролцогчид буюу тэмцээн зохиогдох өдрийн байдлаар 14-18 насны оролцогчид асран хамгаалагчаас тэмцээнд харгалзах хүнгүйгээр оролцохыг зөвшөөрсөн зөвшөөрлийг авч ирнэ. Энэхүү заалт нь иргэний хуулийн 15.2-н дагуу эрх зүйн бүрэн чадамжтай болсон иргэнд хамаарахгүй.
- Дээр заасан асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй оролцогчид заавал насанд хүрсэн харгалзагчийн хамт ирнэ.
- 14-с доош насны оролцогчид заавал насанд хүрсэн харгалзагчийн хамт ирнэ.
- Багт 1 харгалзах насанд хүрсэн хүн байж болох ба энэ тохиолдолд харгалзагч этгээд нь багийн бүх гишүүдийн асран хамгаалагчдаас зөвшөөрөл авсан байна.
- Тэмцээний даалгаврыг өгөх, тэмцээний явц, цагийг хянах, бүх маргаан, сорилтыг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь шүүгч, шүүгчийн баг байна.
-
Багт тавигдах шаардлага
- Баг нь 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Багууд нь тоглогчдын нэр, э-мэйл хаяг, улс зэргийг бүртгүүлэх ёстой ба энэ нь үнэлгээ, статистик зэрэг хувийн мэдээлэл үүсгэхэд ашиглагдах бөгөөд хувийн нууцыг чандлан хадгалж, бусдад дамжуулахгүй.
- Тэмцээнд бүртгүүлэх, оролцоход үнэ төлбөргүй.
- Тоглогчийн болон багийн нэр нь албан бус нэр байж болно. Гэхдээ ямар нэг доромж, бүдүүлэг утга агуулсан байх ёсгүй.
- Баг бүр зөвхөн ганц бүртгэл ашиглах бөгөөд гишүүд зэрэг нэвтрэх боломжтой.
- Тэмцээний даалгаврууд болон багуудын цуглуулсан оноог вэб интерфейс бүхий онооны самбараар дамжуулан үзүүлнэ.
- Хэрэв хийх гэж буй үйлдэл тань тэмцээний дүрэмд харшлах эсэхийг сайн мэдэхгүй байвал шүүгчид хандаж шийдвэрлүүлнэ.
- Бодит орчинд явагдах 2,3-аар шатны тэмцээнд ирэхдээ багийн бүх гишүүд бичиг баримтаа (иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ) авч ирэх шаардлагатай.
-
Тэмцээний явагдах зарчим
- Тэмцээний үргэлжлэх хугацаа үе шатаас хамааран 4-6 цаг байна.
- Тэмцээний нийт даалгавар үе шатаас хамааран 30-40 байна.
- Тэмцээний үед асуулт хариултыг вэб дээрх зориулалтын мэдээлэл хүргэх хэсэг болон тэмцээний албан ёсны discord сувгаар авна.
- Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
- Хэрэв даалгавруудаас тэмцээнд хамаарах бус алдаа (bug), цоорхой илрүүлбэл шүүгчид мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
-
Тэмцээний үнэлгээ
- Үнэлгээ нь тэмцээний даалгаврууд нь 1000 хүртэлх оноотой байх бөгөөд Динамик онооны системтэй байна.
- Тоглолтын явцад нэг ч баг хийж чадаагүй даалгавруудад зохион байгуулагчийн зүгээс тусламж (hint) өгнө.
- Тоглолтод хамгийн их оноо авсан 10 багийг 3-р буюу эцсийн шатанд шалгаруулах ба тэнцүү оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг үндэслэн зарцуулсан хугацааны нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаанд хийж гүйцэтгэснийг шалгаруулна.
- Багууд заасан хугацаанд даалгаврыг гүйцэтгэж амжаагүй тохиолдолд тайлбар авах замаар ялагчийг тодруулна.
- Тоглолтын явцад багуудын үнэлгээг онооны самбар бүхий вэбсайт-аар олон нийтэд ил тод харуулна.
-
Хориглох зүйлс
- Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
- Ямарваа нэгэн хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийх, хийхийг оролдох, татагдан оролцохыг хориглоно.
- Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г өөрчлөхийг хориглоно.
- Тэмцээн явагдаж байгаа систем рүү халдлага хийсэн, хийхийг оролдсон тохиолдолд тухайн багийг тэмцээнээс хасна.
- Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
- Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын логийг хаах, хяналтын зорилгоор ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.
- Багийн гишүүд тэмцээнд өөрсдийн зөөврийн компьютертой оролцоно.
- Танхимд болох тоглолтын явцад багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
- Багийн нэг гишүүн тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд тэмцээнийг үргэлжлүүлж болох ба нөхөж гишүүн оруулахгүй.
- Багийн гишүүд тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд багийг тэмцээнээс хасах ба ямар нэгэн нөөц тоглогч оруулахыг хориглоно.
- Тэмцээн эхлэх цагаас хоцорч ирсэн баг, багийн гишүүнийг тоглолтод оруулж болох ба хоцорсон цагийг нөхөж олгохгүй.
- Тэмцээний дундаас тэмцээнийг орхиж болох ба энэ тохиолдолд буцаж тоглолтод орохыг хориглоно.
- Тэмцээн эхэлснээс хойш дуустал багийн гишүүд ямар нэгэн байдлаар гаднаас зөвлөгөө, дэмжлэг авахыг хориглоно.
- Багийн гишүүд тэмцээний явцад гар утас болон бусад үүрэн холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. Нэн шаардлагатай бол шүүгчдэд мэдэгдэнэ.
- Тэмцээний явцад даалгаврын хариулт (flag), эсвэл шийдэл (solution)-ийг дамжуулахыг хатуу хориглоно. Дамжуулсан тохиолдолд хамаарал бүхий 2 багийг тэмцээнээс хасна.
- Тэмцээн эхэлснээс хойш дуусах хүртэл баг нь багийн гишүүн биш этгээд болон зөвлөх, төлөөлөгч гишүүн, дэмжигчээс тусламж, дэмжлэг авахыг хориглоно.
- Хэрвээ ямар нэгэн хэлбэрээр тухайлбал, утасны яриа, дуудлага, дохио, чат, мессеж, харилцан яриа, тусламж хүсэх зэрэг үйлдэл үүссэн тохиолдол нь тухайн багийн оноог бууруулах эсвэл тоглолтоос хасах үндэслэл болно.
-
Бусад
- Оролцогч багуудыг интернэтээр хангана.
- Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
- Шүүгчийн бүрэлдэхүүнээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн систем, тоног төхөөрөмжийг тоглолтын талбайд оруулахыг оролцогч багт хориглох ба энэ заалтыг зөрчсөн тохиолдолд оноогоор торгох эсвэл тэмцээнээс хасна.
- Ямарваа нэгэн хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийх, хийхийг оролдох, татагдан оролцохыг хориглоно.
- Багууд ивээн тэтгэгч багтай оролцсон тохиолдолд зохион байгуулагчаас зөвшөөрөл авч туг, малгай гэх мэт эд зүйлсийг оруулна. Зөвшөөрөл олгоогүй тохиолдолд дур мэдэн оруулахыг хориглоно.
- Финалын шатанд шалгарсан баг хөдөө орон нутгаас ирж байгаа тохиолдолд, тухайн газраас Улаанбаатар хүртэл 2 талын замын зардлыг тэмцээн зохион байгуулагчид хариуцна. /тасалбарын хуулбар, иргэний үнэмлэх/-ийн хамт зохион байгуулагч багт хүргүүлж шийдүүлэх/
-
Асуулт, маргаан, залруулга
- Оролцогчид бусад багийн зүй бус үйлдлийг нуун дарагдуулахгүй, зохион байгуулагчдад мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдсэн тохиолдолд шүүгчид харгалзах нотлох баримтын дагуу зөрчилд арга хэмжээ авах ба мэдээлэл өгсөн баг болон гишүүний мэдээллийг нууцална.
- Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
- Тэмцээний явцад ямар нэгэн асуулт, маргааны талаарх харилцааг зөвхөн багийн ахлагч хариуцаж шүүгчийн багтай харьцана.
- Тэмцээний цаг дуусаагүй байхад аливаа гомдол, маргаан үүсгэхийг багуудад хатуу хориглох ба тоглолтын цаг дууссаны дараа шүүгчдэд мэдүүлж болно.
-
Тэмцээнээс гарах үр дүн
- Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар оролцогчдын дунд тодорхой ойлголт болон зөв мэдээллийг хүргэх.
- Цахим орчинд өөрийгөө хамгаалах, арга зам тэдгээрийг сурталчлах мөн интернэт сүлжээнд зөв зохистой зүйл хийх тал дээр ухамсар суулгах;
- Мэдээллийн аюулгүй байдал түүнээс үүдэн гарах болзошгүй аюулын тухай ойлголтыг төлөвшүүлэх, цахим халдлагын талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх.
- Оролцогчдод мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийг сурталчлах.
Харуул Занги тэмцээний зохион байгуулах комисс
MNCERT/CC
— oOo —